Улс тєр
ОХУ-д сvvлийн жилvvдэд Холбооны
субекьтvvдийн тоог багасгах замаар
захиргааны системийг тєгєлдєржvvлэх,
бvс нутгуудын эдийн засгийн бие
даасан байдлыг хєгжvvлэх бодлого
хэрэгжvvлж байгаа билээ.
Энэхvv бодлогын хvрээнд бага
vндэстнvvдийн єєртєє засах автономит
эрхтэй субьектvvдийг дийлэнх хувийг
нь орос vндэстэн эзэлсэн, хvн ам
ихтэй бєгєєд эдийн засгийн хувьд
илvv хvчирхэг мужуудтай нэгтгэх
ажиллагаа явагдаж байгаа юм. Vvнд
Орос орны туулж єнгєрvvлсэн гашуун
тvvхийн золиос болж, тэртэй тэргvй
эрх нь хєндєгдєж, хавчлага зовлонд
єртєгдсєн бага vндэстнvvд ихэд
дургvйцэж байгаа бєгєєд энэ нь эдийн
засгийн тооцоо баримтад
тулгуурлаагvй, зохиомол vр єгєєжєєр
халхавч хийсэн “оросжуулах” бодлого
хэмээн vзэж байна.
Харин одоо буриад-монголын ард
тvмний нэгэн хэсэг нь оршин суудаг
Уст-Ордын Буриадын Автономит
Тойргийг Эрхvv мужтай нэгтгэх
тєлєвлєгєєний ээлж ирээд байна.
Хэрэв ийм нэгтгэл болж єнгєрвєл
уугуул нутагтаа єєртєє засах эрхгvй
болж хоцрох буриад тvмний vндэсний
соёл устаж vгvй болох аюултай хэмээн
буриадын залуу vеийнхэн vзэж байгаа
юм. Эдгээр залуусын vзэл бодлын
талаар 2006-01-05-ны UBPost сонинд
Жанис Какарсын бичсэн мэдээллийг
монгол хэлнээ орчуулан толилууллаа.
(UBPost, 2006-01-05)
Janis Cakars
40 -єєс доош насны ойролцоогоор 2000
залуус 2005 оны 5-р сард ОХУ-ын
Ерєнхийлєгч В. Путинд “Буриад тvмний
газар нутгийг сэргээх” талаар
нээлттэй захидал (захидлын орчуулга
- http://www.olloo.mn/modules.php?name=Search)
бичиж, гарын vсгээ зуржээ. Энэ нь
vндэстэн хоорондын асуудалгvй, улс
тєрийн хувьд идэвхгvй ч гэж хэлж
болохоор нутгийн хувьд маш сонин
vзэгдэл юм.
Єєрчлєн байгуулалтын давалгаа болон
ЗХУ бvрэлдэх vеийн vймээн энэ
нутгийг тойрч гараагvй боловч хаа
сайгvй болж байсантай адил
цунамигийн хvчээр єрнєєгvй юм.
ОХУ-ын vндэстэн хоорондын асуудалтай
бусад нутгуудтай харьцуулахад Буриад
Улс нь єнєєдєр ч олон хvний нvдэнд
тайван тєрхєє хадгалсаар байна.
Нээлттэй захидал нь уламжлалт соёлоо
хамгаалахын тєлєє энгийн буриадуудыг,
ялангуяа залуучуудыг нэгтгэх анхны
оролдлого болжээ.
Сvvлийн жилvvдэд яригдаж буй Оросын
Холбооны 89 субекьтvvдийн тоог
багасгах замаар холбооны захиргааны
ажиллагаа болон эдийн засгийг
сайжруулах бодлогын хvрээнд
Уст-Ордын Буриадын Автономит Тойрог
болон Эрхvv Мужыг нэгтгэхээр
тєлєвлєгдсєн нь энэхvv захидлыг
бичих шалтгаан болжээ.
Захидал бичигчид нь хэт даврагч,
радикалууд биш боловч Уст-Ордыг
Эрхvv мужид нэгтгэх нь сvvлийн vед
єргєн тархаад байгаа оросжих явцыг
улам лавшруулна хэмээн эмээж байгаа
бєгєєд vvний оронд 1937 оны
Буриад-Монголын Бvгд Найрамдах
Социалист Улсын хилийг сэргээхийг
санал болгожээ. Тэд урьд нь нэгдмэл
нэгэн Бvгд Найрамдах Улсад хамрагдаж
байсан Уст-Орд, Ага болон бусад
уугуул нутгуудын буриад тvмэн хvчээр
таслагдан хуваагдсаныг цохон
тэмдэглэсэн байна.
Захидалд Ерєнхийлєгч Путинг “буриад
тvмний нэгдмэл Буриад Улсад оршин
тогтнох эрхийг хамгаалан дэмжихэд”
уриалаад, энэ нь “тvvхэн vнэнд
нийцнэ” гэжээ. Тэд тєр бол бvс
нутгийн соёлыг хамгаалах баталгаа
гэдэг vvднээс хандсан байна.
Тvvнчлэн “vндэсний автономит
эрхгvйгээр буриад хэл, соёлыг
хадгалан хамгаалах нь бараг
боломжгvй зvйл” хэмээн нэмж бичжээ.
Эсэргvvцлийн ажиллагааг “Залуу
Эрдэмтдийн Бvсийн Холбоо” зохион
байгуулсан бєгєєд Холбооны тэргvvн
Николай Цэрэнпилов “буриад ба
монголчуудын хооронд бага зэргийн
нутгийн ялгаа байхаас биш бараг нэг
соёлтой ард тvмэн юм” гэж хэлсэн
байна. Бvс нутагт нэгэнт бий болсон
энэхvv эсэргvvцлийн хєдєлгєєн нь
удахгvй замхран алга болох зvйл биш
гэдгийг харуулах vvднээс тvvнийг
санаачлагчид гарын vсэг зурагчдын
насыг 40-єєр хязгаарлажээ.
Нутгийн хэвлэл мэдээллийнхэн энэ
тухай чимээгvй єнгєрсєн ба харин
захиргааны зvгээс Уст-Ордыг Эрхvv
мужид нэгтгэх талаар хэлэлцэх дугуй
ширээний уулзалтыг зохион
байгуулжээ. Энэ ажиллагаа нь Москва
дахь Ерєнхийлєгчийн захиргаанд
захидал хvрсэнээс нэг сарын хойно
болсон боловч ноён Путинээс єдий
хvртэл хариу ирээгvй байна. Мєн
Улсын ДУМА, Холбооны Зєвлєл болон
Сибир дэх Холбооны Тєлєєлєгч нарт
захидлын хуулбарыг хvргvvлсэн боловч
тэднээс хариу ирээгvй байна. Ноён
Цэрэнпилов эсэргvvцлийн ажиллагаа
амжилттай болно гэдэгт тєдий
итгэлтэй биш байгаа боловч ядаж л
“бид бол vл тоомсорлогдохуйц бєгєєд
хувь заяагаа гаргуунд нь хаясан
vндэстэн биш” гэдгийг Москвад
ойлгуулахыг зорьж байгаа ажээ.
Гэвч vvнээс vл хамааран Уст-Ордыг
Эрхvvд нэгтгэх тєлєвлєгєє байсаар
байна. Уст-Ордын хvн амын ихээхэн
хувийг орос vндэстэн эзэлдэг ба
эдийн засаг нь ядууралд орсон нь
хvмvvсийг нэгтгэлийн тєлєє саналаа
єгєхєд хvргэж болзошгvй хэмээн
нэгтгэлийн эсрэг тэмцэгчид
болгоомжилж байна. Уст-Ордын эдийн
засгийн ядуурал нь тvvнийг Эрхvv
мужтай нэгтгэснээр шийдэгдэнэ
гэдэгтэй ноён Цэрэнпилов санал
нийлэхгvй байгаа юм. Тэрээр “энэ бол
гар бариад бугуй барихтай адил
vйлдэл” бєгєєд vvний vр дvнд нутгийн
буриадуудын монгол соёл устах
аюултай гэж хэлжээ.
Жаргал
|