www.erkhe.narod.ru |


Буриадын тvvх улс тєрийн портал

 
В.Путин Буриадын єєртєє засах эрхийг устгах гэж байна
www.ollo.mn, Даваа, 3–р сарын 13, 2006, Улс тєрийн сонин

Улс тєр

Буриад vндэстний автономит тойрог, улсуудаас хэл, соёлоо хамгийн сайн хадгалж vлдсэн Усть-Ордын автономит тойргийг.

Оросын эрх баригчид Эрхvv мужид нэгтгэх шийдвэрийг ирэх дєрєвдvгээр сарын 16-нд гаргах гэж байгаа талаар Монголд ирсэн буриадын залуучуудын "Эрхэ" хєдєлгєєний тєлєєлєгчид ярилаа. Тэд энэ асуудлаа Монгол дахь vндэсний vзэлтнvvдэд танилцуулж бололцоотой бvхий л дэмжлэг vзvvлэхийг хvсэхээр иржээ. Эрх чєлєєтэй, тусгаар тогтносон Монголын vндэсний vзэлтнvvд л бидэнд туслаж чадна гэж тэд найджээ. Vндэсний автономит тойргийг Оросын мужид нэгтгэх шийдвэрээ эргэн харж буриад vндэстний эрхийг хvндэтгэхийг хvсэхээр "Эрхэ" хєдєлгєєний тєлєєлєгчид Ерєнхийлєгч В.Путины бvрэн эрхт тєлєєлєгч Халановтай уулзжээ. Гэвч тэд 4 дvгээр сарын 16-ны шийдвэрийн ємнє хоёр тойргийг нэгтгэх асуудлаар санал асуулга явуулна гэсэн хариу авсан байна. Газар шороон дээрээ цєєнх болсон буриадууд энэ санал асуулгад ялагдах нь тодорхой болжээ. Буриадын vндэсний vзэлтэн Петр Шабалин мєн Халановтай уулзсан байна. ОХУ-ын Ерєнхийлєгчийн бvрэн эрхт тєлєєлєгч "Усть-Ордыг Эрхvvтэй нэгтгээд зогсохгvй Агын автономит тойргийг Чита мужтай, Буриадыг Оростой нэгтгэнэ гэжээ. Vvнийг эсэргvvцэж "Эрхэ" хєдєлгєєнєєс 3 дугаар сарын 21 -нд ОХУ-ын Москва, Санкт Петрбург, Улаан-Vд, Усть-Ордад жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. Харин Ерєнхийлєгчийн онц бvрэн эрхт тєлєєлєгч "Хэрэв та нар тэгвэл, бид ингэнэ" гээд ширээн дээр байсан цаасыг хумьж, базан атгаад шидсэн гэнэ. ОХУ дахь буриадуудыг ЗХУ-ын vед Буриадын автономит улс, Усть Ордын тойрог, Агын тойрог, Чита, Эрхvv мужид 5 хуваасан юм. Ингэхдээ Буриад-Монголын автономит улс гэж байсны Монгол гэдэг vгийг нь авч хаясан тvvхтэй. Буриадууд єдгєє бvх муж улсуудад цєєнх болсон тул нэгтгэх асуудлыг санал асуулгаар халхавчлан хийвэл эсэргvvцээд ямар ч амжилт олохгvй нь тодорхой болжээ.

Тиймээс "Улстєрийн сонин"-оос энэ мэдээллийг боломжит интернет сайтуудад тавьж дэлхий нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулахыг уриалж байна. Мєн эрхэм та vндэс угсаа нэгтэй "Vсэрсэн цус, тасарсан мах" болсон Буриадын залууст сэтгэл санааны дэмжлэг vзvvлэхийг хvсвэл http://erkhe.narod.ru:/ http://www.buryat-mongolia.info/ сайтанд хандаж буриад залуустай уулзана уу. Єнгєрсєн зууны эхнээс Оросын эзэнт гvрэн задарч эхэлсэн бєгєєд Октябрийн хувьсгалын vеэр Финлянд, Польш, Украйн, Белорусь, Молдав, Балти орчмын улсуудыг алдсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны ємнє А.Гитлер, И.Сталин нарын байгуулсан гэрээгээр Финлянд, Польшоос бусад улсуудыг дахин нэгтгэсэн юм. Финляндыг цэргийн хvчээр нэгтгэх Карелийн дайнд Зєвлєлтийн цэрэг ялагдаж амжилтгvй болжээ. Оросын эзэнт гvрний дотоод муж байсан улсуудыг Холбооны БНУ болгосноор ЗХУ дараагийн задралынхаа суурийг тавьсан юм.

Хvйтэн дайнд ЗХУ-ын тэргvvлсэн социалист лагер ялагдахад холбоонд нь багтаж байсан 15 БНУ тусгаар тогтносон бєгєєд Оросын Холбооны Улс нь мєн 22 vндэсний БНУ-уудаас бvрдэх болсон билээ. Эдгээр улсуудын дотор Халимаг,Татар,ТагнаТува, Буриад, Алтайн ойрадын зэрэг Монгол угсаатны бvлэг улсууд байдаг. Єнгєрсєн тvvх, Чечений тусгаар тогтнолын дайны vйл явцад дvгнэлт хийсэн єнєєгийн ОХУ-ын Ерєнхийлєгч В.Путин ОХУ-ыг долоон мужаас /барууны хэвлэлvvдэд vvнийг Путины долоон самурай гэж нэрлэж байсан/ бvрдсэн улс болгох тєлєвлєгєєгєє хэдэн жилийн ємнє танилцуулсан бєгєєд дараагийн Ерєнхийлєгчийн сонгуулийн ємнє бvрэн хэрэгжvvлэхээр эрчимтэй ажиллаж эхэлжээ. Ингэхдээ vндэсний БНУ-уудыг Оросын мужуудад нэгтгэж, Ерєнхийлєгч, парламентаа бие даан сонгох эрхийг устгаж, бvх эрхийг Москвад шилжvvлж, Ерєнхийлєгчийг нь шууд ОХУ-ын Ерєнхийлєгч томилдог болох зэрэг єєрчлєлтvvдийг хийж байгаа юм. Москвагийн шахалтаар Халимагийн Ерєнхийлєгч Кирсан Илюмжинов Халимагийн Ерєнхийлєгчєєсєє татгалзаж, хариуд нь В.Путин тvvнийг Ерєнхийлєгчєєр дахин томилсон билээ. Харин буриадын vндэсний тойргуудыг Оросын мужуудтай нэгтгэх оролдлого нь эхний эсэргvvцэлтэй тулгарч эхэллээ. Хэрэв Ерєнхийлєгч В.Путины тєлєвлєгєє хэрэгжвэл vндэсний єєртєє засах эрх устаж, жижиг vндэстэн бvрмєсєн уусан мєхєх аюултай юм. "Улс тєрийн сонин" ОХУ нэгдмэл хvчирхэг байх нь Монгол Улсын ашиг сонирхолтой нийцэх боловч vндэстний ялангуяа Монгол угсаатны хэл соёл, зан заншлаа хадгалан vлдэх эрхийг хvндэтгэх ёстой гэж vзэж байна. Хэдийгээр энэ асуудал ОХУ-ын дотоод асуудал мєн боловч тусгаар тогтносон Монгол Улсын иргэн бид єєрсдийн vзэл санааг эш vндэс болгон vндэс угсаа нэгт Буриад болон бусад монгол vндэстнvvдийн тєлєє санаа тавих vvрэгтэй гэж vзэж байна.

«« гол хуудаhан

© 2005, БТУТП "ДУУ YГЭХЭ ЭРХЭ"
Бvх эрх хамгаалагдсан.
Редакцийн vзэл бодол зохиогчийнхтой дvйх албагvй. Ямар ч материал болон зургийг зєвхєн редакцийн зєвшєєрлєєр ашиглаж болно.
Используются технологии uCoz