www.erkhe.narod.ru |


Буриадын тvvх улс тєрийн портал

 
Буриад залуус Монгол угсаагаа хадгалахыг эрмэлзэж байна
Janis Cakars, Жаргал (www.ollo.mn, Даваа, 3–р сарын 13)

Улс тєр

ОХУ-д сvvлийн жилvvдэд Холбооны субекьтvvдийн тоог багасгах замаар захиргааны системийг тєгєлдєржvvлэх, бvс нутгуудын эдийн засгийн бие даасан байдлыг хєгжvvлэх бодлого хэрэгжvvлж байгаа билээ.

Энэхvv бодлогын хvрээнд бага vндэстнvvдийн єєртєє засах автономит эрхтэй субьектvvдийг дийлэнх хувийг нь орос vндэстэн эзэлсэн, хvн ам ихтэй бєгєєд эдийн засгийн хувьд илvv хvчирхэг мужуудтай нэгтгэх ажиллагаа явагдаж байгаа юм. Vvнд Орос орны туулж єнгєрvvлсэн гашуун тvvхийн золиос болж, тэртэй тэргvй эрх нь хєндєгдєж, хавчлага зовлонд єртєгдсєн бага vндэстнvvд ихэд дургvйцэж байгаа бєгєєд энэ нь эдийн засгийн тооцоо баримтад тулгуурлаагvй, зохиомол vр єгєєжєєр халхавч хийсэн “оросжуулах” бодлого хэмээн vзэж байна.

Харин одоо буриад-монголын ард тvмний нэгэн хэсэг нь оршин суудаг Уст-Ордын Буриадын Автономит Тойргийг Эрхvv мужтай нэгтгэх тєлєвлєгєєний ээлж ирээд байна. Хэрэв ийм нэгтгэл болж єнгєрвєл уугуул нутагтаа єєртєє засах эрхгvй болж хоцрох буриад тvмний vндэсний соёл устаж vгvй болох аюултай хэмээн буриадын залуу vеийнхэн vзэж байгаа юм. Эдгээр залуусын vзэл бодлын талаар 2006-01-05-ны UBPost сонинд Жанис Какарсын бичсэн мэдээллийг монгол хэлнээ орчуулан толилууллаа.

(UBPost, 2006-01-05)

Janis Cakars

40 -єєс доош насны ойролцоогоор 2000 залуус 2005 оны 5-р сард ОХУ-ын Ерєнхийлєгч В. Путинд “Буриад тvмний газар нутгийг сэргээх” талаар нээлттэй захидал (захидлын орчуулга - http://www.olloo.mn/modules.php?name=Search) бичиж, гарын vсгээ зуржээ. Энэ нь vндэстэн хоорондын асуудалгvй, улс тєрийн хувьд идэвхгvй ч гэж хэлж болохоор нутгийн хувьд маш сонин vзэгдэл юм.

Єєрчлєн байгуулалтын давалгаа болон ЗХУ бvрэлдэх vеийн vймээн энэ нутгийг тойрч гараагvй боловч хаа сайгvй болж байсантай адил цунамигийн хvчээр єрнєєгvй юм. ОХУ-ын vндэстэн хоорондын асуудалтай бусад нутгуудтай харьцуулахад Буриад Улс нь єнєєдєр ч олон хvний нvдэнд тайван тєрхєє хадгалсаар байна. Нээлттэй захидал нь уламжлалт соёлоо хамгаалахын тєлєє энгийн буриадуудыг, ялангуяа залуучуудыг нэгтгэх анхны оролдлого болжээ.

Сvvлийн жилvvдэд яригдаж буй Оросын Холбооны 89 субекьтvvдийн тоог багасгах замаар холбооны захиргааны ажиллагаа болон эдийн засгийг сайжруулах бодлогын хvрээнд Уст-Ордын Буриадын Автономит Тойрог болон Эрхvv Мужыг нэгтгэхээр тєлєвлєгдсєн нь энэхvv захидлыг бичих шалтгаан болжээ.

Захидал бичигчид нь хэт даврагч, радикалууд биш боловч Уст-Ордыг Эрхvv мужид нэгтгэх нь сvvлийн vед єргєн тархаад байгаа оросжих явцыг улам лавшруулна хэмээн эмээж байгаа бєгєєд vvний оронд 1937 оны Буриад-Монголын Бvгд Найрамдах Социалист Улсын хилийг сэргээхийг санал болгожээ. Тэд урьд нь нэгдмэл нэгэн Бvгд Найрамдах Улсад хамрагдаж байсан Уст-Орд, Ага болон бусад уугуул нутгуудын буриад тvмэн хvчээр таслагдан хуваагдсаныг цохон тэмдэглэсэн байна.

Захидалд Ерєнхийлєгч Путинг “буриад тvмний нэгдмэл Буриад Улсад оршин тогтнох эрхийг хамгаалан дэмжихэд” уриалаад, энэ нь “тvvхэн vнэнд нийцнэ” гэжээ. Тэд тєр бол бvс нутгийн соёлыг хамгаалах баталгаа гэдэг vvднээс хандсан байна. Тvvнчлэн “vндэсний автономит эрхгvйгээр буриад хэл, соёлыг хадгалан хамгаалах нь бараг боломжгvй зvйл” хэмээн нэмж бичжээ.

Эсэргvvцлийн ажиллагааг “Залуу Эрдэмтдийн Бvсийн Холбоо” зохион байгуулсан бєгєєд Холбооны тэргvvн Николай Цэрэнпилов “буриад ба монголчуудын хооронд бага зэргийн нутгийн ялгаа байхаас биш бараг нэг соёлтой ард тvмэн юм” гэж хэлсэн байна. Бvс нутагт нэгэнт бий болсон энэхvv эсэргvvцлийн хєдєлгєєн нь удахгvй замхран алга болох зvйл биш гэдгийг харуулах vvднээс тvvнийг санаачлагчид гарын vсэг зурагчдын насыг 40-єєр хязгаарлажээ.

Нутгийн хэвлэл мэдээллийнхэн энэ тухай чимээгvй єнгєрсєн ба харин захиргааны зvгээс Уст-Ордыг Эрхvv мужид нэгтгэх талаар хэлэлцэх дугуй ширээний уулзалтыг зохион байгуулжээ. Энэ ажиллагаа нь Москва дахь Ерєнхийлєгчийн захиргаанд захидал хvрсэнээс нэг сарын хойно болсон боловч ноён Путинээс єдий хvртэл хариу ирээгvй байна. Мєн Улсын ДУМА, Холбооны Зєвлєл болон Сибир дэх Холбооны Тєлєєлєгч нарт захидлын хуулбарыг хvргvvлсэн боловч тэднээс хариу ирээгvй байна. Ноён Цэрэнпилов эсэргvvцлийн ажиллагаа амжилттай болно гэдэгт тєдий итгэлтэй биш байгаа боловч ядаж л “бид бол vл тоомсорлогдохуйц бєгєєд хувь заяагаа гаргуунд нь хаясан vндэстэн биш” гэдгийг Москвад ойлгуулахыг зорьж байгаа ажээ.

Гэвч vvнээс vл хамааран Уст-Ордыг Эрхvvд нэгтгэх тєлєвлєгєє байсаар байна. Уст-Ордын хvн амын ихээхэн хувийг орос vндэстэн эзэлдэг ба эдийн засаг нь ядууралд орсон нь хvмvvсийг нэгтгэлийн тєлєє саналаа єгєхєд хvргэж болзошгvй хэмээн нэгтгэлийн эсрэг тэмцэгчид болгоомжилж байна. Уст-Ордын эдийн засгийн ядуурал нь тvvнийг Эрхvv мужтай нэгтгэснээр шийдэгдэнэ гэдэгтэй ноён Цэрэнпилов санал нийлэхгvй байгаа юм. Тэрээр “энэ бол гар бариад бугуй барихтай адил vйлдэл” бєгєєд vvний vр дvнд нутгийн буриадуудын монгол соёл устах аюултай гэж хэлжээ.

Жаргал

«« гол хуудаhан

© 2005, БТУТП "ДУУ YГЭХЭ ЭРХЭ"
Бvх эрх хамгаалагдсан.
Редакцийн vзэл бодол зохиогчийнхтой дvйх албагvй. Ямар ч материал болон зургийг зєвхєн редакцийн зєвшєєрлєєр ашиглаж болно.
Используются технологии uCoz